Sunday, November 15, 2020

Онлайн сургалт зохион байгуулагдав

 24 цагийн цэцэрлэгийн удирдах ажилтнуудад онлайн сургалтад хамрагдлаа

24 цагийн цэцэрлэгийн эрхлэгч арга зүйчид 2020 оны 10 - 11 дүгээр сард  СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНЫ МЕНЕЖМЕНТ, МАНЛАЙЛАЛ, ТЕХНОЛОГИ” сэдэвт онлайн сургалтад 5 долоо хоногийн хугацаанд хамрагдлаа.

Сургалтад оролцогчид нь:

· Байгууллагын гадаад, дотоод орчин, нөхцөл байдлыг тодорхойлох

· Менежментийн чиг үүргүүдийг бүрэн хэрэгжүүлэх

· Хамтын манлайллыг хэрэгжүүлэх

· Шинэ үеийн хүүхэд, мэргэжилтнүүдтэй ажиллах

· Ёс зүй, ёс суртахууны сонголт шийдвэрийг гаргах

· Хамтын ажиллагааг өрнүүлж, дэмжих, манлайлах

· Сургалтын технологи, инновацыг нэвтрүүлэх, тэдгээрийг удирдах зэрэг 10 багц сэдэвтэй, сургалтын дэвшилтэт технологи, арга зүй бүхий хөтөлбөрийг эзэмшиж, харилцан туршлага солилцлоо.

 Энэ удаагийн сургалтыг  БШУЯ-ны СӨБГ-ын манлайлал  дор,  НҮБ-ын Хүүхдийн Сан, Солонгосын Хүүхдийн Сан (ChildFund Korea)-ийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Удирдлагын академийн эрдэмтэн багш нарын оролцоотой  сургагч багш нарын баг зохион байгууллаа.

Сургалтад оролцсон эрхлэгч, арга зүйчид  сурсан, мэдсэн, сонссон зүйлсээ цэцэрлэгийн хамт олондоо түгээн нэвтрүүлснээр 24 цагийн цэцэрлэгийн үйл ажиллагаанд чанарын ахиц гаргахад хувь нэмэр болон хэмээн зохион байгуулагчид итгэж байна.  

24 цагийн цэцэрлэгийн багш сурган хүмүүжүүлэгччид, ажилтан албан хаагчид, хүүхдүүд, эцэг эхчүүд та бүхэндээ сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 Хүндэтгэсэн, 

Т.Цэндсүрэн

НҮБ-ын Хүүхдийн Сангийн зөвлөх