Tuesday, October 13, 2020

Гарын авлага танилцуулах сургалт болж өнгөрлөө

 Хүүхэд хамгааллын холбон зуучлах үйлчилгээ (24 цагийн цэцэрлэгийн  жишээн дээр) гарын авлага танилцуулах сургалт 2020.10.08-ны өдрийн Улаанбаатар хотноо  амжилттай  зохион байгуулагдлаа. Сургалтад УБ хотын төрийн хувийн хэвшлийн  15 цэцэрлэгийн аргазүйч,  эмч нар нийт 30 гаруй оролцогч оролцлоо.  

Сургалтаар бага насны хүүхдийн  хөгжил хамгаалал,  бага насны хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээлийн нөхцөл байдал, нийгэм-сэтгэлзүйн хөгжил, боловсролын орчинд үнэлгээ хийх  аргууд,  хүүхдийг шаардлагатай үйлчилгээнд холбон зуучлах алхмуудын талаар  танилцуулсан.  Цэцэрлэг тус бүрд  эрхлэгч, аргазүйч, эмч, бүлгийн  багш нарын  тоогоор ном тараагдсан тул та бүхэн танилцаж, өдөр тутмынхаа ажилд  өргөн  хэрэглээрэй.















Гарын авлага танилцуулах семинарын хөтөлбөр

Хүүхэд хамгааллын холбон зуучлах үйлчилгээ гарын авлага