Wednesday, December 9, 2020

Ашиглах материал

Багш нар та бүхэн шахсан файлыг татаж аваад, задлаад ашиглаарай. Жишээ болгож нэг зураг орууллаа. 

Татаж авах линк: 👉 Намайг дарна уу

Sunday, November 15, 2020

Онлайн сургалт зохион байгуулагдав

 24 цагийн цэцэрлэгийн удирдах ажилтнуудад онлайн сургалтад хамрагдлаа

24 цагийн цэцэрлэгийн эрхлэгч арга зүйчид 2020 оны 10 - 11 дүгээр сард  СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНЫ МЕНЕЖМЕНТ, МАНЛАЙЛАЛ, ТЕХНОЛОГИ” сэдэвт онлайн сургалтад 5 долоо хоногийн хугацаанд хамрагдлаа.

Сургалтад оролцогчид нь:

· Байгууллагын гадаад, дотоод орчин, нөхцөл байдлыг тодорхойлох

· Менежментийн чиг үүргүүдийг бүрэн хэрэгжүүлэх

· Хамтын манлайллыг хэрэгжүүлэх

· Шинэ үеийн хүүхэд, мэргэжилтнүүдтэй ажиллах

· Ёс зүй, ёс суртахууны сонголт шийдвэрийг гаргах

· Хамтын ажиллагааг өрнүүлж, дэмжих, манлайлах

· Сургалтын технологи, инновацыг нэвтрүүлэх, тэдгээрийг удирдах зэрэг 10 багц сэдэвтэй, сургалтын дэвшилтэт технологи, арга зүй бүхий хөтөлбөрийг эзэмшиж, харилцан туршлага солилцлоо.

 Энэ удаагийн сургалтыг  БШУЯ-ны СӨБГ-ын манлайлал  дор,  НҮБ-ын Хүүхдийн Сан, Солонгосын Хүүхдийн Сан (ChildFund Korea)-ийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Удирдлагын академийн эрдэмтэн багш нарын оролцоотой  сургагч багш нарын баг зохион байгууллаа.

Сургалтад оролцсон эрхлэгч, арга зүйчид  сурсан, мэдсэн, сонссон зүйлсээ цэцэрлэгийн хамт олондоо түгээн нэвтрүүлснээр 24 цагийн цэцэрлэгийн үйл ажиллагаанд чанарын ахиц гаргахад хувь нэмэр болон хэмээн зохион байгуулагчид итгэж байна.  

24 цагийн цэцэрлэгийн багш сурган хүмүүжүүлэгччид, ажилтан албан хаагчид, хүүхдүүд, эцэг эхчүүд та бүхэндээ сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 Хүндэтгэсэн, 

Т.Цэндсүрэн

НҮБ-ын Хүүхдийн Сангийн зөвлөх




Tuesday, October 13, 2020

Гарын авлага танилцуулах сургалт болж өнгөрлөө

 Хүүхэд хамгааллын холбон зуучлах үйлчилгээ (24 цагийн цэцэрлэгийн  жишээн дээр) гарын авлага танилцуулах сургалт 2020.10.08-ны өдрийн Улаанбаатар хотноо  амжилттай  зохион байгуулагдлаа. Сургалтад УБ хотын төрийн хувийн хэвшлийн  15 цэцэрлэгийн аргазүйч,  эмч нар нийт 30 гаруй оролцогч оролцлоо.  

Сургалтаар бага насны хүүхдийн  хөгжил хамгаалал,  бага насны хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээлийн нөхцөл байдал, нийгэм-сэтгэлзүйн хөгжил, боловсролын орчинд үнэлгээ хийх  аргууд,  хүүхдийг шаардлагатай үйлчилгээнд холбон зуучлах алхмуудын талаар  танилцуулсан.  Цэцэрлэг тус бүрд  эрхлэгч, аргазүйч, эмч, бүлгийн  багш нарын  тоогоор ном тараагдсан тул та бүхэн танилцаж, өдөр тутмынхаа ажилд  өргөн  хэрэглээрэй.















Гарын авлага танилцуулах семинарын хөтөлбөр

Хүүхэд хамгааллын холбон зуучлах үйлчилгээ гарын авлага

Tuesday, September 1, 2020

Мэндчилгээ

 Нийт багш, ажилтан албан хаагчид та бүхэнд шинэ хичээлийн жилийн баярын мэнд дэвшүүлье!!


Monday, August 31, 2020

Багш, туслах багшийг чадавхжуулах II дахь шатны сургалт дууслаа

 24 цагийн үйлчилгээтэй цэцэрлэгийн үйлчилгээний чанарыг сайжруулах нь” төслийн хүрээнд цэцэрлэгийн багш, туслах багшийг чадавхжуулах II дахь шатны сургалтыг СХД-ийн 116-р цэцэрлэг дээр 2020.08.28 өдөр зохион байгуулснаар энэ удаагийн сургалт дууслаа. Сургалтад хамрагдсан нийт багш нартаа баярлалаа. Ажлын амжилт хүсье.





Багшийн сэтгэгдэл


94, 76,81-р цэцэрлэгийн багш нар блогд хэдийнээ нэгдэн байлаа. Хичээлийн үеэр санал солилцоход таатай байлаа. Багш нартаа амжилт хүсье. Хүндэтгэсэн Ж. Батдэлгэр багш ( Ph.D)

Tuesday, August 18, 2020

24 цагийн цэцэрлэгийн багш, туслах багшийг чадавхжуулах сургалт

 

24 цагийн үйлчилгээтэй цэцэрлэгийн үйлчилгээний чанарыг сайжруулах нь” төслийн хүрээнд цэцэрлэгийн багш, туслах багшийг чадавхжуулах II дахь шатны сургалтыг зохион   байгуулж байна.
Сургалтын хугацаа: 2020.08.17-26 

II дахь шатны Сургалтын хөтөлбөр

Сургалтын товч агуулга








Friday, August 14, 2020

Цэцэрлэгийн багш нарт зориулсан онлайн сургалтын мэдээлэл. Проф. Ж. Батдэлгэр

Бага насны хүүхдийн хөгжил төлөвшлийн төлөө гэр бүл, эцэг эхийн оролцоо

Гэр бүлийн оролцоог дэмжихэд анхаарвал зохих зүйлс

Гэр бүл, эцэг эхийн оролцоог идэвхжүүлэх нь

Эцэг эхтэй хамтран ажиллахад баримтлах зарчим

7С зарчим

Хүүхэддээ ном сонгох 5 зөвлөмж

Эцэг эх бүрийн мэдвэл зохих 4 зүйлс

Хүүхэд, эцэг эхчүүдэд нээлттэй анги танхим

Мэдээлэл технологийг ашиглан гэр бүлийн оролцоог сайжруулах зөвлөмжүүд

Гэр бүлийн оролцоог дэмжих үйл ажиллагааны хэлбэрүүд

Thursday, June 25, 2020

БАГШ НАРТ: ҮНЭГҮЙ нэг жилийн хүүхэлдэйн киноны номнууд татаж аваарай

БАГШ НАРТ: ҮНЭГҮЙ нэг жилийн хүүхэлдэйн киноны номнууд 📖 аваад хичээлийнхээ өрөөг хүүхэлдэйн киноныхоо сэдэвтэй адилхан болгож өөрчлөөрэй. Танай ангийн хүүхдүүд англи хэлний мэдлэгтэй болох боломжтой  => вэб үзэх
Vooks-тэй хамт та дуртай хүүхдийнхээ түүхийг хүүхэлдэйн үзүүлэн, урт текст болон нарийн түүхээр амьд гарч ирэхийг харах боломжтой. Манай зар сурталчилгаагүй платформ нь дэлхий даяар сая сая оюутнуудыг оролцуулж байгаа олон төрлийн нэр хүндийн үзүүлэлттэй байна.



Thursday, June 18, 2020

Эцэг эхчүүдэд зориулсан цуврал-3

Хүмүүжлийн эерэг арга сэдвээр 2-5 настай хүүхдүүд тэднийг эцэг эх ойлгоход туслах зорилгоор цуврал видео хичээл оруулахаар болсон билээ. Эхний хичээлийг хүлээн авна уу. Гуравдугаар хичээл.


Эцэг эхчүүдэд зориулсан цуврал -2

Хүмүүжлийн эерэг арга сэдвээр 2-5 настай хүүхдүүд тэднийг эцэг эх ойлгоход туслах зорилгоор цуврал видео хичээл оруулахаар болсон билээ. Эхний хичээлийг хүлээн авна уу. Хоёрдугаар хичээл.


Эцэг эхчүүдэд зориулсан цуврал-1

Хүмүүжлийн эерэг арга сэдвээр 2-5 настай хүүхдүүд тэднийг эцэг эх ойлгоход туслах зорилгоор цуврал видео хичээл оруулахаар болсон билээ. Эхний хичээлийг хүлээн авна уу.



Wednesday, June 17, 2020

Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих хөтөлбөр гарын авлага

Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих, эцэг эхэд зориулсан (UNICEF-Standards for Parenting) хөтөлбөрт тавигдах шаардлага. Гарын авлага үзэх

24 цагийн цэцэрлэгийн үйлчилгээний талаарх тайлан

24 цагийн цэцэрлэгийн үйлчилгээний өнөөгийн байдал, хэрэгцээ судалгааны тайлан. Тайлан үзэх

Friday, May 29, 2020

24 цагийн үйлчилгээтэй цэцэрлэгийн хүүхдийн хөгжил хамгаалал

24 цагийн үйлчилгээтэй цэцэрлэгийн хүүхдийн хөгжил хамгаалалд эерэг сөргөөр нөлөөлөх хүчин зүйлсийг БЗД-ийн 63-р цэцэрлэгийн багш нар зургаар илэрхийлжээ.

Солгой хүүхдийг ажиглалтын аргаар илрүүлэх нь

Танай бүлэгт солгой хүүхэд байдаг уу? Багш Та солгой хүүхдийг ажиглан таньж тэдэнд тусалж байсан уу?...
 

Thursday, May 28, 2020

Сургалтын мэдээлэл

НҮБ-ын Хүүхдийн Сангийн хэрэгжүүлж буй "24 цагийн цэцэрлэгийн үйлчилгээний  чанарыг сайжруулах нь" төслийн хүрээнд  зохион байгуулж буй  "Бүлгийн багшийг чадавхжуулах модуль сургалт-II"-ын  сургалтын мэдээллээс   Та  бүхэн энэхүү хаягаас болон  сургагч  багшаар  дамжуулан авна гэдэгт итгэж байна. 
 Хүндэтгэсэн:Сургалт зохион байгуулах багийн  хамт олноос   

24 цагийн үйлчилгээтэй цэцэрлэгийн чанарыг сайжруулах нь

24 цагийн үйлчилгээтэй цэцэрлэгийн үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор  НҮБ-ын  Хүүхдийн Сан, Child Fund Korea байгууллагуудын санхүүгийн болон мэргэжлийн дэмжлэг туслалцаа  үзүүлэх ажлыг зохион байгуулж билээ.Энэхүү ажлыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулах үүднээс  багш, судлаач Та бүхнээс дараах асуудлаар санал бодлоо хуваалцаж, ажлын бүтээлч  санааг дэвшүүлнэ үү хэмээн хүсэж байна.
Сэдэв: "24 цагийн үйлчилгээтэй цэцэрлэгийн үйлчилгээний чанарыг сайжруулахад бүлгийн багшийн оролцоо" 
......................................................................................................................................................................................................................................................................................................................................

Tuesday, May 26, 2020

ГЭР БҮЛИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЭЛБЭРҮҮД

Бага насны хүүхдийн хөгжил, төлөвшилд эцэг эхийг олон хэлбэрийн үйл ажиллагаагаар татан оролцуулж болох ба багш та гэр бүлтэй зорилготой, үр дүнтэй харилцааг тогтоохын тулд олон аргыг ашиглаж болно. Үр нөлөө бүхий үйл ажиллагааны хоёр жишээг авч үзье.

Урам хайрлах үг

Хүүхэддээ өдөр бүр дараах үгийг хэлж байгаарай.   

Thursday, May 7, 2020

Дуу клип

Цэцэрлэгийн багшдаа баярлалаа дууны клип

Цэцэрлэгийн багшийг чадавхжуулах сургалт-1

БЗД-ийн 63-р цэцэрлэг, БГД-ийн 93-р цэцэрлэг, СХД-ийн 104-р цэцэрлэгийн багш нарын дунд 2019.10-2019.11 саруудын хооронд 24 цагийн буюу 1 кредитийн агуулга бүхий сургалтыг амжилттай зохион байгуулав.